Image placeholder

Монгол Улсын эрдэс баялгийн салбар дахь орон нутгийн гэрээ: Туршлага, сургамж, цаашдын чиглэлүүд

English »

Бодлогын үндсэн зөвлөмжүүд:

Ашиглалтын үе шатанд буй төслүүдэд анхаарах буюу ОНГ зайлшгүй байгуулах шаардлагатай эрдэс баялгийн төслүүдийг тодорхой болгох ОНГ байгуулах шаардлагатай эрдэс баялгийн төслүүдэд босго шалгуур тогтоох замаар хуулийн хэрэгжилтийг сайжруулах боломжтой. ОНГ байгуулснаар үүсэх давуу талууд буюу хөшүүргийг бий болгох Уул уурхай, газрын тосны төсөлд зөвшөөрөл олгох үйл явцтай ОНГ байгуулах шаардлагыг уяж өгснөөр уул уурхайн компаниудын ОНГ байгуулах сонирхлыг нэмэгдүүлнэ.

Загвар гэрээний хэрэгжих нөхцөлийг тодорхой болгох Загвар гэрээг шинэчлэн сайжруулж, заавал тусгах ёстой агуулга хүрээг багтаасан үндсэн хэсэг ба нөхцөл байдалд нийцүүлэн өөрчлөх боломжтой хувилбаруудыг танилцуулсан хэсэг бүхий баримт бичиг хэлбэрээр боловсруулснаар үр дүнтэй, уян хатан хэрэгжилтийг хангах боломж бүрдэнэ.

Чадавх бэхжүүлэх сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх Орон нутгийн гэрээ байгуулах талаар чадавх бэхжүүлэх цогц сургалтын хөтөлбөр боловсруулж, орон даяар хэрэгжүүлэх шаардлагатай. Олон улсын хэмжээнд уул уурхайн салбар дахь орон нутгийн гэрээний талаарх мэдлэг, туршлага нэлээд хуримтлагдсан. Олон улсын сайн туршлагыг дотоодын сайн туршлага, сургамжийн талаарх мэдлэг, туршлагатай зөв хослуулбал үр дүнтэй юм.

ОНГ-ний хэрэгжилтийг хангахад орон нутгийн иргэний нийгмийн байгууллагуудын мониторинг хийх ажлыг дэмжих Орон нутгийн иргэний нийгмийн байгууллагын хэрэгжүүлсэн мониторингийн төслүүд нь хараат бус гуравдагч этгээд орон нутгийн гэрээний үр дүн үйл явц, хэрэгжилтийг хангахад болон түүний эрх зүй, бодлогын зохицуулалтыг сайжруулахад чухал үүрэгтэй болохыг харуулж байна.