Image placeholder

“Барьцгүй өсөлт: Эрдэнэс Монголын үнэлгээ”-ний тайлангийн танилцуулга

17 June–18 June 2019

  • Event

  • Starting 10:00PM

  • Ending 1:00AM Asia/Ulaanbaatar

  • Online

  • Applications closed

English »

Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн (ББЗХ) “Барьцгүй өсөлт: Эрдэнэс Монголын үнэлгээ”-ний тайланг танилцуулах уулзалтыг 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 10 цагаас 13 цагийн хооронд Блю Скай зочид буудлын Кристал танхимд зохион байгуулна.  Төрийн өмчийн компаниуд, тэр тусмаа Эрдэнэс Монгол компани Монгол Улсын эдийн засаг, уул уурхайн салбарт чухал үүрэг гүйцэтгэдэг ч засаглалтай холбоотой олон асуудал тулгардаг. ББЗХ-гээс зохион байгуулж буй уг арга хэмжээнд төр, компани, иргэний нийгэм, эрдэмтэн, судлаач, олон улсын хөгжлийн агентлаг зэрэг олборлох салбарын бүхий л оролцогч талууд цуглан Эрдэнэс Монгол компанийн бүтэц, санхүү, үйл ажиллагаа, эрх зүйн орчин зэрэг засаглалтай холбоотой асуудал болон компанийн зүгээс тулгарч буй гол сорилт, цаашид авч хэрэгжүүлж болох зөвлөмжийг хэлэлцэнэ.



Уг арга хэмжээнд бүртгүүлэх болон нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл ББЗХ-ийн ажилтан О.Солонготой [email protected] цахим шуудангаар, эсхүл 95952637 утсаар холбогдоно уу.

Хөтөлбөрийн төсөл
2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Мягмар гариг
Улаанбаатар хот, Блю Скай зочид буудал
10 a.m.-10:20 a.m.
Нээлт
 
10:20 a.m.–10:35 a.m.
Эрх зүйн орчин, зорилго, чиг үүрэг
Н.Дорждарь, ББЗХ –ийн Монгол дахь менежер
 
10:35 a.m.– 11 a.m.
Компанийн бүтэц, санхүү, үйл ажиллагаа
Эндрю Бауэр, ББЗХ –ийн зөвлөх
 
11 a.m.– 11:15 a.m.
Гол сорилт, зөвлөмж
Эндрю Бауэр, ББЗХ –ийн зөвлөх
 
11:45 a.m. – 12:45 p.m.
Нээлттэй хэлэлцүүлэг
П.Ганхүү, Эрдэнэс Монгол компанийн гүйцэтгэх захирал (зөвшилцөх), Эндрю Бауэр, Л. Баян-Алтай, судлаач, Д.Эрдэнэчимэг, Нээлттэй нийгэм форумын засаглалын хөтөлбөрийн менежер; чиглүүлэгчээр Н.Дорждарь
 
12:45 p.m.-1 p.m.
Хаалт

Location
Ulaanbaatar, Mongolia
Countries
Mongolia
Regions
Asia-Pacific