Image placeholder

Төрийн Өмчит Олборлох Компанид Зориулсан Ил Тайлагналын Хөтөч

  • Briefing

  • 23 August 2018

English »   Français »    မြန်မာ »

​Монгол Улсын эдийн засаг болон олборлох салбарт төрийн өмчит уул уурхайн компаниуд чухал үүрэг гүйцэтгэдэг. Эрдэнэс Монгол болон түүний харьяа компаниуд, мөн Эрдэнэт Үйлдвэр зэрэг компаниуд улсын төсвийн орлогын ихээхэн хувийг бүрдүүлэхээс гадна стратегийн ач холбогдолтой ордуудыг удирдаж байна.

Гэхдээ төрийн өмчит компаниуд (ТӨК)-ын үйл ажиллагаа тэр бүр үр ашигтай байдаггүй ба иргэд олон нийтийн шүүмжлэлийн бай болж ирсэн. 2017 оны Баялгийн засаглалын индекс судалгаанд нийт 81 төрийн өмчит компанийн засаглалыг үнэлснээс зөвхөн ес нь л ил тод, хариуцлагатай засаглалын стандартыг хангаж ажилласан дүнтэй байв. Тус судалгаанд хамрагдсан Эрдэнэс Монгол компанийн ил тод байдал хангалтгүй түвшинд байв. Улмаар ТӨК-ийн засаглалыг сайжруулах, үр ашгийг дээшлүүлэх явдал уг салбарын тулгамдсан асуудлын нэг болсон.

Өнөөдөр Эрдэнэс Монгол компанийн засаглалыг бэхжүүлэх, түүний харьяа Эрдэнэс Таван Толгой компанийн хувьцааг хөрөнгийн биржээр арилжих, Эрдэнэт Үйлдвэртэй холбоотой үүссэн өр төлбөрийн маргааныг шийдвэрлэх зэрэг олон асуудал шийдлээ хүлээж байна. Энэ үед ТӨК-уудын ил тод байдлыг дээшлүүлэх, засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн ажилд тус дэм үзүүлэх зорилгоор Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгээс гаргасан “Төрийн өмчит компанид зориулсан ил тайлагналын хөтөч”-ийг ийнхүү монгол хэлээр толилуулж байна. Олборлох салбарт үйл ажиллагаа явуулж буй ТӨК-ийн ил тайлагналыг хэвшүүлэхэд дөхөм болоход уг хөтчийн зорилго оршино.